Windows дээр хэрхэн дэлгэцийн зураг авах вэ?

Windows үйлдэлийн систем дээр хэрхэн дэлгэцийн зураг авах вэ?

Арга 1:

A. PrntScrn (Print Screen) товч дарахад л болно. Эсвэл зарим компьютер дээр PrntScreen + Fn товчийг дараад л тухайн агшинд таны дэлгэцэнд харагдаж буй зүйлсийн зургийг хадгалж авах болно. Виндовс системд хадгалагдсан зургаа Paint эсвэл Word зэрэг програм дээр Paste хийж хуулж авах хэрэгтэй.

B. Alt + PrntScrn. Принт скрин хийж зургаа хадгалах нь сайхан боловч дэлгэцийг бүхэлд нь багтаачихдаг болохоор дараа нь засах ажил гардаг. Харин Alt + PrntScrn дарахад тухайн идэвхтэй цонхны л зургийг авах учраас дахин засвар хийх шаардлага байхгүй.

Арга 2:

Snipping Tool ашиглах нь энэ багажийг ашиглахын давуу тал нь өөрийнхөө хүссэн хэсгийн зургийг хүссэн хэмжээгээр нь хуулж авах боломжтой.